课程已归档
An error occurred while loading the video player, or it takes a long time to initialize. You can try clearing your browser cache. Please try again later and contact the helpdesk if the problem persists.
Go.Data нь тохиолдлын (тохиолдлын судалгааны маятаар цуглуулах лаборатори, эмнэлэгт хэвтэлтийн мэдээлэл болон бусад ) болон хавьтлын (хавьтлын судалгааны мэдээлэл) мэдээллүүдэд чиглэсэн талбарын мэдээлэл цуглуулах платформ юм. Энэхүү товч танилцуулга нь Go.Data-гийн вэб дээр суурилсан платформ болон гар утасны аппликейшний зорилго, ашиг тус, ашиглалтыг тус програмын гол шинж чанаруудыг танилцуулах явцдаа харуулсан 7 модулиудаас бүрдэнэ.
Анхаарна уу: Эдгээр материалыг 2020.09.04-нд эхлүүлсэн/эсвэл/хамгийн сүүлд шинэчилсэн.
Энэхүү сургалтыг дараахь хэлээр үзэх боломжтой:
English - Español - Українська - French
Тойм: Go.Data нь ДЭМБ-аас зохицуулж, Даян дэлхийн дэгдэлт, хариу арга хэмжээний сүлжээ (GOARN) -ний түншүүдтэй хамтран хэрэгжүүлж буй төсөл юм. Go.Data хэрэгслийг талбарт мэдээлэл цуглуулах, хавьтлыг судлах болон халдварын гинжин хэлхээг гаргах зэрэг дэгдэлтийн судалгаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ-ийн ажилтнууд, түүний гишүүн орнууд болон түншүүд ашиглах боломжтой. Товч танилцуулга багц нь Go.Data хэрэгслийг танилцуулж, Go.Data програм хангамжийн гол онцлог, функцуудын талаар баримжаа олгоно.
Хичээлийн зорилго: Энэхүү хичээлийн төгсгөлд оролцогчид дараах ойлголтуудыг авна:
Хичээлийн үргэлжлэх хугацаа: Ойролцоогоор 1.5 цаг
Гэрчилгээ: Хичээлийг 80% гүйцэтгэсэн оролцогчдод оролцсон баталгаа өгөх боломжтой.
Монгол хэлрүү Introduction to Go.Data – Field data collection, chains of transmission and contact follow-up , 2020. -аас орчуулав. ДЭМБ нь энэхүү орчуулгын агуулга болон үнэн зөв байдлыг хариуцахгүй. Англи болон Монгол хэл дээрх орчуулгын хооронд ямар нэгэн нийцэхгүй зүйл гарсан тохиолдолд англи хэл дээрх эх хувилбар нь заавал дагаж мөрдөх жинхэнэ эх хувилбар болно.